
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны харцага, начин цолны болзол хангасан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цол, тэмдгийг нь гардууллаа.
Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Цэргийн арслан Б.Бадамсүрэн, Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Н.Адьяабат, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир нар дөнгөж сая төрийн тэргүүнээсээ цол, тэмдгээ гарган авлаа. Монголын Залуучуудын холбооноос Цэргийн арслан Б.Бадамсүрэнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн сүргээс хурдан удмын даага бэлэглэв. Мөн "Тэргүүний тамирчин залуу" алтан медалиар шагналаа.
Төрийнхөө их баяр наадамд зургаа давсан Ховд аймгийн чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол олголоо.
Одоогоор таван начин, нэг шинэ харцага төрөөд байна.
Таван начин, нэг харцага төрлөө | ||
Үзсэн: 2739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.