Маргааш Бөхийн өргөөний зүүн талаар Чингис зочид буудал руу өгсөх дөрвөн замын уулзварыг шинэчлэн хийх ажил эхлэхтэй холбогдуулан Бөхийн өргөөний зүүн талын замыг хаана.
Уг ажил наймдугаар сарын 4-ийг хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг өргөтгөж, дөрвөн замын уулзвар болгохоор төлөвлөгөөт ажлуудын нэг юм.
Энэ хүрээнд одоогоор нийслэлийн дөрвөн газарт уулзваруудыг дөрвөн замынх болгон өргөтгөөд байгаа. Харин наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чингис зочид буудал талаасаа Бөхийн өргөөний уулзварт нийлэх хэсгийг хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх аж.
Бөхийн өргөөний зүүн талын замыг хаана | ||
Үзсэн: 1558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.