Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулдаг "Алтан өд-2022" наадмын шилдэг бүтээлийн эзэд тодорчээ.
МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Яруу найраг
- Д.ЭРДЭНЭЗУЛАЙ “АВГАЛДАЙН СУУРИН”
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
- Д.Галсансүх “Хагас реалист шүлэг”
- М.Уянсүх “Тэнгэр улам уудам болоход”
ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Том хэмжээний бүтээл/
- Ц.БУЯНЗАЯА “УЛААГЧИН ИНГЭЖ ХЭЛСЭН”
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
- Б.Сарантуяа “Сондгой цагаан сувд”
- С.Пүрэвсүрэн “Хөх шуурга"
Хүүрнэл зохиол /Богино хэмжээний бүтээл/
- О.ЦЭНД-АЮУШ “ХҮЙТЭН ТУУЖ"
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
- П.Баттогтох “Зовлон бодитой оршдог уу?"
- С.Баатарцогт “Цасан хуй”
Баримтат зохиол
- Ш.БААТАР “ХАЙРХААН”
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
- А.Амарсайхан “Бямбасүрэнгийн Шарав”
- Д.Дамдинжав “Суут нууц”
- Х.Баатархүү “Улаанхүү”
Хүүхдийн зохиол
- Б.БАТЦЭЦЭГ “Н.НОРОВБАНЗАД” зурагт ном
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
- Б.Төрмөнх “Д.Нацагдорж” зурагт ном
- Н.Мандал “Шид мангас”
Утга зохиол судлал, шүүмж
- Ц.БУЯНЗАЯА “МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ТОВЧ" I, II дэвтэр
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
- Г.Батсуурь “Уран зохиол шинжлэлийн зарим асуудал”
- Л.Мөнхтөр “Урлангаар зочилж, урмаар дэмжихүй”
Уран зохиолын орчуулга
- М.САРУУЛ-ЭРДЭНЭ
Александр Доү “Чингис” эмгэнэлт жүжиг
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
- П.Гангаамаа
Бертольд Брехт “Шүлгийн дээжис”
- Ж.Оюунцэцэг
“Хайрын цуурай”
Жүжиг, киноны зохиол
- Э.ГАН-ОЧИР, Н.МАЙДАР “ДАСГАЛЖУУЛАГЧ” КИНОНЫ ЗОХИОЛ
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
- Н.Мандал “Саран охин, Хөхөө хүү” хүүхдийн жүжиг
- Б.Цогнэмэх “Рогма гоо хатан” жүжиг
- Ч.Энхээ “Бусгаа тавилан” кино зохиол
Шог хошин болон зөгнөлт зохиол
Д.ЖАРГАЛСАЙХАН “ТУСААН БУРХАН”
Тус ёслол маргааш Монгол Улсын үндэсний номын санд болж, тэргүүлсэн зохиолч, судлаачдад шагналыг гардуулах аж.
Сонирхуулахад, анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор эхэлсэн ууган наадамд яруу найргийн том хэмжээний бүтээлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, богино хэмжээний бүтээлийн төрөлд яруу найрагч Д.Нямсүрэн түрүүлж “Алтан өд”-ийн эзэд болж байв.
"Алтан өд-2022" наадмын эзэд маргааш шагналаа гардана | ||
Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.