1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын гурван удаагийн аварга, ОУХМ, улсын начин Ж.Оргилболдын нэрэмжит насанд хүрэгчдийн УАШТ маргааш Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно.
Анхдагчийн өлгий Булганчууд 30 жилийн дараа нутагтаа УАШТ-ий хүлээн авах гэж байгаа нь энэ юм.
Тус тэмцээнд дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, дэлхийн аварга ОУХМ Д.Алтансүх, Д.Пүрэвдорж, Ч.Марал-Эрдэнэ тэргүүтэй 20 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдөнө.
Жингийн хувьд эрэгтэйчүүдийн 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг, эмэгтэйчүүдийн 50, 54, 59, 65, 72, -80, +80 кг, байлдааны самбын 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг-ын жинд өрсөлдөх юм.
Самбо бөхийн УАШТ улсын начин Ж.Оргилболдын нэрэмжит болно | ||
Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.