
УИХ-аас Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа явуулах боломжийг бүрдүүлсэн.
Энэ дагуу Төрийн албаны зөвлөл 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар төлөвлөн товоо гаргажээ.
Энэ оны эхний улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр өглөө 9 цагт эхэлж, ирэх гуравдугаар сарын 3-ны өдрийн өглөөний 9 цаг хүртэл үргэлжилнэ.
Төрийн албаны зөвлөл төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих, төрийн албаны шалгалтыг төрийн байгууллагын бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүндрэл чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж, сонгон шалгаруулалтын орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Тиймээс тус зөвлөл төрийн албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх, төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмуудыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталжээ.
Шинэ журмыг ирэх гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газраас “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталсан.
Ингэснээр улс төрийн албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах хүсэлтэй иргэд ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгүүлэн, тусгай шалгалтад өрсөлдөж шилжин ажиллах боломж бүрдэж байна.
Төрийн албаны энэ оны эхний улирлын ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.