
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, мөн Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцээд, гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
· Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Захиргаа байгуулахаар шийдвэрлэж, Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, зохицуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 3331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.