Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сарын 3-нд Японы нийслэл Токио хотын Кокүгикан ордонд болно. Тэгвэл тус ёслолын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарчээ.
Хэйсэй эринд (1989-2019) төрсөн аваргуудаас хамгийн сүүлийн зодог тайлах ёслол нь Какүрюүгийнх байх нь. Хэйсэй үед 10 ёкозүна төрсөн бөгөөд бүгд зодог тайлсан байна.
Тэрбээр 1985 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатарт төрсөн. 2001 оны есдүгээр сард Японд очиж, арваннэгдүгээр сараас барилдаж эхэлсэн түүхтэй. 2006 онд дээд зиндаанд дэвшиж, 2012 оны хаврын тэмцээнд озэки, 2014 оны хаврын тэмцээнд ёкозүна цол хүртсэн юм.
Дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн бөгөөд 2021 оны гуравдугаар сард зодог тайлав. Одоо Мичинокү дэвжээнд Какүрюү нэрээрээ ояката хийж байна.
Ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сард болно | ||
Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.