Шууд Chart

Цэргийн арслан Д.Нансал зээ хүү, охиныхоо барилдаанд иржээ

2023-02-01 16:06:54

Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн төвд Монголын самбо бөхийн шилдгүүд чуулж байна.

Улсын аваргыг нэгэн хүдэр эр тухлан сууж шилдгүүдийн барилдааныг шимтэн үзэж буй нь Булган аймгийн Сайхан сумын харьяат, цэргийн арслан Дондовын Нансал юм.

Цэрэг ахуйдаа армийн “Алдар” нийгэмлэгээр овоглож явсан тэрбээр 1977 оны улсын баяр наадмаар Х.Баянмөнх, 1981 оны ардын хувьсгалын түүхт 60 жилээр Д.Цэрэнтогтох гээд цагийг эзэлсэн дархан аваргад тавын даваанд өвдөг шороодож байв.

Чөлөөт, самбо, жүдо бөхийн спортын мастер арслангийн зээ хүү Б.Чинзориг, зээ охин Л.Дэлгэрмаа нар энэ удаагийн насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цэргийн арслан Д.Нансал зээ хүү, охиныхоо барилдаанд иржээ   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй