Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
“Судлаачийн цаг” буланд: СУИС-ийн багш, доктор Базаррагчаагийн Идэрбаяртай “Үгийн утга” сэдвээр ярилцсан цуврал ярилцлагаас сонсгоно.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: 1867-1937 оны хооронд амьдарч байсан, ”Зава лам Лувсандамдин”-ны намтар, бүтээлийн тухай сонсгоно.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал “Намрын өвсийг бороглуулж идүүл, хаврын өвсийг хамуулж идүүл” хэмээх зүйрлэсэн хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан Монгол үг” буланд: ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Хөөдэйн Гэндэнпил ”Ачаат эм” хэмээх үгийн утга тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш доктор, профессор Шагдарсүрэнгийн Баттөгс ”сюрпрайз, стори” зэрэг үгийн утга тайлбарлана.
Үгийн утга | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.