Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, ЭМД-ын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажил тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсч, цаашид шийдвэрлэх асуудлын талаар ярилцлаа.
Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг санхүүжилттэй нь уялдуулж хэрхэн чанарын хяналт, үнэлгээг хийж байгаа болон ЭМД-ын цахим системийн талаар танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна | ||
Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.