Шууд Chart

2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабт болно

2023-02-03 09:50:05

Бахрейнд болсон Азийн хөлбөмбөгийн холбооны 33-р их хурлаар 2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Саудын Арабт зохион байгуулахаар болсныг энэ сарын 1-нд албан ёсоор мэдэгджээ.

Саудын Арабын Спортын сайд Абдул Файсал “2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг олж авсан нь Саудын Арабын хөлбөмбөгийн хувьд түүхэн, сэтгэл хөдөлгөм мөч байсан” гэжээ.

Саудын Арабт Азийн цомын тэмцээн анх удаа болох гэж байгаа нь энэ юм. Саудын Арабын шигшээ баг 1984, 1988, 1996 онуудад Азийн цомд гурав удаа тэргүүн байранд шалгарч байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабт болно  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй