![](/uploads/201307/news/thumb/1d4816224bff6fbc13050ae5f974821e_x3.jpg)
Кембрижийн гүн Уильям, ахайтан Кэтрин нар шинэ төрсөн хүүдээ Жорж Александр Луи нэр хайрласан талаар Кенсингтоны ордноос мэдээллээ. Ингэснээр угсаа залгамжлагчийг эрхэм дээдэс Кембрижийн хунтайж Жорж хэмээн дуудах болж байгаа юм.
Их Британийн түүхэнд өнөөг хүртэл Жорж нэртэй зургаан хаан байснаас хамгийн сүүлчийнх нь хатан хаан II Элизабетын аав байсан юм. Хэдийгээр түүний жинхэнэ нэр Алберт, гэр бүлийнхнийх нь дууддаг нэр Берти байсан ч тэрээр олон түмэнд Жорж хаан хэмээн алдаршсан байдаг. Луи нэрийн хувьд ханхүү Уильямын өөрийнх нь дөрөв дэх нэр. Энэ нэрийг түүний өвөө, хатан хааны нөхөр Эдинбургийн гүнгийн нагац ах лорд Луй Маунтбаттенд хүндэтгэл үзүүлэн өгсөн байна. Чарльз хунтайжийн хувьд тэрээр хамгийн хайртай, хүндэлдэг хүмүүсийнх нь нэг байжээ.
Ханхүүгийн дундах нэр буюу Александр бол дундад зууны үеийн Шотландын гурван хааны нэр, мөн дөрөвдүгээр зууны хамгийн алдартай агуу Александр хааны нэр юм. Үүнээс гадна хатан хааны дундах нь нэр нь Александра юм байна. Жорж гэдэг нь хатан хааны аавд хүндэтгэл үзүүлж өгсөн нэр мэт харагдавч залуу аав, ээж хоёрт анхнаасаа энэ нэр таалагдаж байжээ. Кэтриний хувьд Александр нэрэнд нь илүү дуртай байгааг эх сурвалжуудад мэдээлсэн байна.
Гэхдээ “BBC”-гийн сурвалжлагчийн мэдээлснээр, ханхүү Жорж хаан болохдоо заавал Жорж нэрээрээ байх албагүй, хэрэв хүсвэл хатан хааны аавын адил өөр нэр сонгох боломжтой байдаг аж. Хааны гэр бүлийнхэн шинэ ханхүүгийн нэрийг нэлээд богино хугацаанд зарласан. Тэгвэл Уильямын хувьд 1982 онд төрснөөс нь долоон хоногийн дараа, Чарльз хунтайжийн хувьд 1948 онд төрснөөс нь бараг сарын дараа нэрийг нь зарлаж байжээ.
![](/uploads/assets/image/1cju7qvj3k8uq7gp1v975bje6k_l.jpg)
![](/uploads/assets/image/7gb1kbbijhro05v1shusqkjdko_l(1).jpg)
![](/uploads/assets/image/m82vk5s8f4tqn8o8326tp4s2l_l.jpg)
Бяцхан ханхүүг Кембрижийн хунтайж Жорж хэмээн дуудна | ||
Үзсэн: 1541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.