Спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч "Adidas" компани "Manchester United"-тай 10 жилийн гэрээ байгуулж, ирэх жилээс тус клубэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр боллоо. Үүнээс өмнө өрсөлдөгч "Nike" компани "ManU" –тэй хамтын ажиллагаагаа зогсоохоор шийдээд байсан юм. "Nike"-ийн хувьд тус клубэд жилд 23.5 сая фунт төлдөг байсан бол "Adidas" улиралд 70 сая фунт төлөхөөр болсон гэж үзэж байна.
Энэ нь рекорд тогтоохуйц дүн бөгөөд үүнээс өмнө Аваргуудын Лигийн ялагч "Real Madrid" "Adidas"-тай жилийн 31 сая фунтын гэрээ байгуулж байсан нь клубын хувьд хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болж байжээ. "Adidas"-ийн гүйцэтгэх захирал Херберт Хайнер "ManU"-тэй хийсэн гэрээ гол зах зээлүүдэд байр сууриа бэхжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ хамтын ажиллагааны хугацаанд нийт борлуулалт 1.5 тэрбум фунт стерлингэд хүрнэ гэсэн тооцоотой байгаа гэж мэдэгдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Manchester United" клуб "Adidas"-тай 10 жилийн гэрээ байгуулав | ||
Үзсэн: 2376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.