Шууд Chart

“Мон Робот” тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорно

2013-07-25 09:27:48

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг  “Мон Робот” тэмцээн нь долдугаар сарын  23-25-ны хооронд олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн Хараацай театрт үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр шилдгүүдээ тодруулна.

Тус тэмцээнийг  ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулдаг бөгөөд сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн илрүүлэх зорилготой.
 
Мөн ирээдүйн  инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх зорилго бүхий энэхүү тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцож байна. Харин орон нутгаас  Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургуулиудын төлөөлөл 120 сурагч оролцож байгаа ажээ.
 
Шалгарсан  баг БШУ-ны Сайдын нэрэмжит шагнал, мөн БНСУ-д болох Солоногосын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй авна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Мон Робот” тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорно  
Үзсэн: 2009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй