БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаны хүмүүсийн хамт аялал жуулчлалын бүсийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн өндөр дов газарт байрлах Буга хамгаалах газартай танилцав.

Уг газарт бугын тоо толгойг нэмэгдүүлж, бугын аж ахуйг өргөтгөх асуудлаар Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, судлаачдыг ажиллуулж хэдэн тоо толгой буга нутагшуулах , бүс нутгийн судалгаа хийлгэхийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэмбилэгт үүрэг болгов.

Уулзалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн , ЗД-ын орлогч Г.Сурмаа, Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил нар оролцов.


Эх сурвалж: БОАЖЯ
| Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт сайд Б.Бат-Эрдэнэ ажиллав | ||
| Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.