Шууд Chart

Усны үнэ өнөөдрөөс нэмэгдэнэ

2014-07-16 09:49:56

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. 

Үнэ нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд холбогдох бэлтгэл ажлуудыг бүрэн хангасан байна.
 
Тодруулбал, нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс эхлэн нэг сард 2500 төгрөг төлөхөөр болж байна. Энэ нь нэг хоногт 83 төгрөг болж байгаа юм.
 
Харин Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг төлөхөөр боллоо.
 
Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтжээ. Харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф  60 мөнгөнөөс 1.5 төгрөг байхаар тогтсон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Усны үнэ өнөөдрөөс нэмэгдэнэ  
Үзсэн: 2386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй