Шууд Chart

“Мэдрэхүйн байгаль” хайкун түүвэр хос хэлээр хэвлэгдэв

2014-07-16 09:58:39

Хайку хайц шүлэгчдийн “Хязгаараас цааш” бүлгэмийн хоёр дахь уран бүтээл “Мэдрэхүйн байгаль” хайкун түүвэр монгол, англи хос хэлээр хэвлэгдлээ.

Тус түүвэрт Б.Бүрэнбилэг, Г.Дарьням, Н.Идши /Идо/, П.Надалсүрэн, А.Содхүү, Л.Таванбаяр, Н.Төвшинзаяа нарын долоон хайкучийн 250 гаруй хайку багтжээ.

Редактор АНУ-ын яруу найрагч, хайкун мастер Эд Бремсон, орчуулагч Н.Төвшинзаяа, дизайнер Н.Идши /Идо/, уран бичээч Ц.Тамир, фото урлаач Б.Ариунболд нарын уран бүтээлчид ажилласан байна. 

“Мэдрэхүйн байгаль” хайкун түүвэр нь хайкун урлагийн дэг жаяг, мөн чанар, үнэт зүйлс, Зэн буддизмын үндсэн ухагдахуунуудыг шингээсэн, бясалгал төвлөрөлд суурилан туурвисан хайкун урлагийн чанартай бүтээл юм.

Тиймээс энэхүү түүвэр англи монгол хэлээр хэвлэгдсэн учраас яруу найраг, хайку сонирхогчдод төдийгүй судлаачид, орчуулагчид, утга зохиолын багш нар, оюутнууд, сурагчид болон хэл сурах хүсэлтэй хэн бүхэнд үнэ цэнэтэй гарын авлага юм. Монгол орноо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Мэдрэхүйн байгаль” түүврийн АНУ-д хэвлэгдсэн хувилбарт Монгол орны зан заншил, соёл, уламжлалтай холбоотой үг үг хэллэгийн нэр томьёоны тайлбарыг хавсаргав.

Тус түүвэрт яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Пүрэвхүүгийн Батхуяг, АНУ-ын яруу найрагч Санди Прей, Израйлийн яруу найрагч Рита Одех, Японы яруу найрагч Таро Айзу, Японы яруу найрагч Хидео Сузуки нар мялаалга үг бичсэн байна.

Тус түүвэрт яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Пүрэвхүүгийн Батхуяг, АНУ-ын яруу найрагч Санди Прей, Израйлийн яруу найрагч Рита Одех, Японы яруу найрагч Таро Айзу, Японы яруу найрагч Хидео Сузуки нар мялаалга үг бичсэн байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Мэдрэхүйн байгаль” хайкун түүвэр хос хэлээр хэвлэгдэв  
Үзсэн: 1299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй