Шууд Chart

Б.Болортуяа Хорватаас мөнгөн медаль хүртэв

2023-02-06 08:20:44

Бөхийн төрлүүдийн энэ жилийн чансааны оноо олгох эхний тэмцээн Хорватын нийслэл Загребт үргэлжилж байна. Загребийн дэвжээнд манай улсаас долоон тамирчин зодоглосноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Токио-2020” олимпийн наадам болон “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр үдээс өмнө нь АНУ-ын Алиша Ховкыг 11:0-ээр, Унгарын Вивьен Матейг 12:2-оор, Молдавын Юлия Леордаг 3:3-аар, Канадын Диана Мэри Вейкерийг цэвэр дарж шигшээд шалгарсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд 110 барилдаанд дараалан ялалт аваад буй Японы залуу од Акари Фүжинамитай анх удаа нүүр тулж оноогоор цэвэр (0:10) ялагдснаар үзүүрлэв.

Болороо гавьяат “Ranking Series” тэмцээнд гурав дахиа финалдсан бөгөөд өнгөрсөн жил Яшар Догу, Болат Турлыхановын нэрэмжит тэмцээнээс алтан медальтай ирж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Болортуяа Хорватаас мөнгөн медаль хүртэв  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй