Шууд Chart

ХАСХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад 9 хоног үлдлээ

2023-02-06 12:15:38

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 38.4 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 77.1 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.

Мэдүүлгээ шинэчилсэн гаргах хугацаа дуусахад 9 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч Та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлнэ үү.


ХАСХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад 9 хоног үлдлээ  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй