Шууд Chart

Ахлах ахлагч Э.Давхарбаяр алт, мөнгөн медаль хүртлээ

2023-02-06 13:39:43

Монголын усанд сэлэгчдийн мастерсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн усчин аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр алт, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алт, 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медалийн эзэн болсон юм.

Энэ сарын 4-5-нд зохион байгуулагдсан тус тэмцээнд 30 клубын 180 гаруй тамирчин оролцсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахлах ахлагч Э.Давхарбаяр алт, мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй