Шууд Chart

“Ухаалаг цагдаа” цахим систем бий болжээ

2014-07-16 10:52:06

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагад өгөх өргөдөл, гомдлыг цахим хэлбэрт оруулах, иргэд өөрийн өгсөн өргөдөл, гомдлын явц, шийдвэрлэлтийн үр дүнг интернетийн орчинд хянах бололцоог хангах зорилгоор "SMART POLICE" буюу “Ухаалаг Цагдаа” цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системийг шинээр ашиглалтад оруулжээ.

Энэхүү цахим системд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн иргэд хүлээн авах хүлээлгийн танхимд байрлуулсан мэдрэгчтэй дэлгэцээр өөрийн биеэр очиж өргөдөл, гомдол өгөх, шийдвэрлэлтийн явцыг хянахаас гадна интернетийн орчинд хаана байгаа газраасаа www.smartpolice.mn буюу “Ухаалаг цагдаа” вэб сайтаар дамжуулан хандах боломжтой аж. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ухаалаг цагдаа” цахим систем бий болжээ  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй