Хар тамхи хэрэглэж, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт шүүгдэгчээр татагдсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 7-нд болох тов зарлагдсан байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгчдээс татгалзсаны улмаас шүүх хурлыг хойшлуулахад хүрсэн.
Мөн энэ үеэр шүүгдэгчдийг дараагийн шүүх хурал болтол буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүх ажиллагаанд нөлөөлөл үзүүлж болзошгүй гэсэн шалтгаанаар урьдчилан хорих 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргасан юм.
Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох гэж байна. Шүүгдэгчдийн хоёр нь насанд хүрээгүй учраас шүүх хурлыг хаалттай үргэлжлүүлэх юм.
Г.Сарангэрэлийн шүүх хурал хаалттай болно | ||
Үзсэн: 1503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.