Монголын боксын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны "А" зааланд эхэллээ.
ХХ зууны манлай, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаяр агсны нэрэмжит энэхүү тэмцээнд 184 тамирчин эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөж байна.
Мөн Монголын боксчдыг ирэх гуравдугаар сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болох эмэгтэйчүүдийн ДАШТ, тавдугаар сард Узбекистаны Ташкентэд болох эрэгтэйчүүдийн ДАШТ, есдүгээр сард Ханжоугийн Азийн наадам хүлээж байна.
УАШТ энэ ням гарагт өндөрлөнө.
Гавьяат дасгалжуулагч В.Батбаяр агсны нэрэмжит боксын УАШТ үргэлжилж байна | ||
Үзсэн: 346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.