Шууд Chart

Ази тивийн АШТ өнөөдөр эхэлнэ

2013-07-25 09:56:32

Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр 13:00 цагаас нээлтээ хийнэ.

Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөнө.

Тив, дэлхий, олимпийн медальтнуудын залгамж халаа болсон эдгээр өсвөрийн бөхчүүд 30 жинд 120 багц медалийн төлөө Монголын дэвжээнээ өрсөлдөх юм.

Тив, дэлхий, олимпийн аваргуудын залгамж халаа болсон өсвөрийн чөлөөт, сонгомол барилдааны тамирчдаа Буянт-Ухаа спорт цогцолборт очиж, үнэгүй үзэх боломжтой юм байна.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/ тэргүүтэй байгууллагууд өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт дээр онцгой анхааран ажиллаж  байгаа юм. ОХУ-ын Москва хотноо болсон ФИЛА-гийн ээлжит бус их хурлын үеэр МЧБХ эх орондоо Залуучуудын ДАШТ, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс  өсвөрийн Ази тивийн АШТ-ийг хэрхэн зохион байгуулахаас шалтгаалан, дараагийн томоохон тэмцээний эрхийг олгох эсэх нь хамаарах аж.

Тэмцээний хөтөлбөр:

Долоодугаар сарын 25. Пүрэв гариг

13.00-16.00        Сонгомол барилдааны 42, 46, 50, 54, 58, 63, 69 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
16.30-17.00        Тэмцээний нээлтийн ажиллагаа        
17.00-19.00        Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол


Долоодугаар сарын 26. Баасан гариг

14.00-17.00 Сонгомол барилдааны 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

17.00-19.00        Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Долоодугаар сарын 27. Бямба гариг

14.00-17.00        Охидын 42, 46, 50 кг, хөвгүүдийн 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
17.00-19.00        Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Долоодугаар сарын 28. Ням гариг

13.00-16:00        Хөвгүүдийн 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
16:00-18.00        Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Асашерью сан”, “Уушиг хайрхан” ХХК ажиллаж байгаа юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ази тивийн АШТ өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй