Энэ төрлийн гэмт хэрэгт 1664 иргэн хохирсон, хохирогч иргэдийн 86.4 хувь нь эмэгтэй, 12.9 хувийг хүүхэд эзэлж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүүхдийг ивээх сан хамтран хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй харилцаж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, хүүхдийн эрхийг хангах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Тус төсөл нийслэл хотын 5 дүүргийн 12-18 насны охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэлээс эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах зорилготой билээ.
Энэ төслийн хүрээнд дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, эргүүлийн офицер, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хэсгийн байцаагч зэрэг 70 гаруй алба хаагчдад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хэрхэн туслах, яаж харилцах, мөрдөн шалгах ажиллагаанд юуг анхаарах зэрэг хүүхэд хамгааллыг чадавхжуулах модуль сургалтыг зохион явуулж байна.
Сургалтын модулиар жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл үргэлжилж байна | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.