Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр усан гулгуурыг барьжээ

2014-07-16 14:24:03

Алдарт “Ниагара” хүрхрээнээс ч өндөр  усан гулгуур нээлтээ хийлээ.  

Америкийн Канзас  мужид нээгдсэн энэ  усан гулгуур “Verrückt” буюу Германаар галзуу гэсэн  утгатай  юм байна.
Энэ сарын 10-нд албан ёсоор  үйл ажиллагаагаа  эхлүүлсэн усан гулгуур нь 168 фут 7 инч буюу 51 метр өндөртэй гэнэ.
Зорчигчдод зориулсан сал өндрөөс  буух  үедээ  65 миль цаг буюу 29 метр секунд хүртэл хурдлах юм.  
Усан гулгуурын оройгоос  ёроол хүрэхэд ердөө 10 секунд шаардагдах гэнэ.
 
Геннисийн  номд бичигдээд байгаа энэ усан гулгуурыг анх тавдугаар сард нээхээр төлөвлөж байсан ч хойшлогдон энэ  сард зочдоо  хүлээн авч  эхэлжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дэлхийн хамгийн өндөр усан гулгуурыг барьжээ  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй