Шууд Chart

АТГ: Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад албан зөвлөмж хүргүүлэв

2023-02-10 11:26:31

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу нийгмийн сүлжээнд түгсэн “Налайх дүүргийн ИТХ-ын ажлын алба төсвийн мөнгөөр гадаад улсад тансаглаж байна” гэх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулав.

Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын даргын захирамжаар ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад 29 хүнийг хамруулахаар шийдвэрлэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа аяллын хөтөлбөрийг “туршлага судлах” гэж өөрчлөн баталж, улмаар дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор ИТХ-ын даргын урсгал зардлаас 85 сая төгрөгийг зарцуулсан байна.

Хянан шалгалтаар төсвийн ангилал, зардлыг оновчтой тодорхойлж төсөвлөн зарцуулаагүй, АТГ-аас өмнө хүргүүлсэн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нөхцөл байдлууд илэрсэн.

Цаашид авлигын гэмт хэрэг, зөрчил үүсгэхгүй, албан тушаалтнуудын ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгийг үр ашигтай төсөвлөн зарцуулж байх чиглэлээр албан зөвлөмжийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад хүргүүллээ. Түүнчлэн зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч, биелэлт, үр дүнгийн талаар Авлигатай тэмцэх газарт эргэн тогтоосон хугацаанд хариу мэдэгдэхийг зөвлөв.


АТГ: Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад албан зөвлөмж хүргүүлэв  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй