Монголын бүх ард түмний XVI өвлийн спортын наадмын бэлгэдэл арсланг Эрдэнэт хотын “Хамтдаа урлая” урлангийн 15 гар урлаач ээжүүд аймаг, орон нутгийнхаа онцлогийг харуулан урлажээ.
Тэдний урласан 210 ширхэг нэхмэл арсланг өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад дурсгал болгон хадгалуулах юм. Арслангийн их биеийг шаргал, ногоон өнгөөр урласан нь шар өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг төлөөлүүлсэн байна.
Мөн арслангийн энгэрийн туузанд Орхон аймгийн болон өвлийн спортын наадмын логог шигтгэжээ.
Өвлийн спортын наадмын бэлгэдэл арслан болох нь ээ | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.