МҮОНРТ-ийн “Гуларанс” уран бүтээлийн төвийн зарим яруу найрагч өнөөдөр нийслэлийн нэгдүгээр дунд сургуульд уригдаж, бүтээлийнхээ дээжсийг багш, сурагчдад хүргэлээ.
Тодруулбал, “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт, “МҮОНР”-ийн найруулагч, яруу найрагч Батдоржийн Жамбалдорж, Ч.Лодойдамбын болон МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Галсангийн Болормаа, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын шагналт, сэтгүүлч, яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Түмэн-Өлзийгийн Эрдэнэцогт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайхан нар саатав.
Тэд сурагчдад яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол хэрхэн бичих тухай ярилцаж, шүлгийг нь ч сонслоо.
Мөн тэд яруу найрагчдаас хүссэн асуултдаа хариулт авахын зэрэгцээ “Инээмсэглэл” сэдвээр таван минутын шүлэг бичиж, зочдын зүгээс өөрсдийнх нь бичсэн ном гардсан юм.
Энэ жил дээрх сургуулийн 100 жилийн ой тохиож байгаа учир Монгол хэлний тэнхмийн багш нар санаачлан энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.
Сонирхуулахад, “Гуларанс” уран бүтээлийн төвийн энэхүү уулзалт цаашид бусад сургуульд үргэлжлэх юм байна.
“Гуларанс” уран бүтээлийн төвийн яруу найрагчид нэгдүгээр сургуулийн сурагчидтай уулзлаа | ||
Үзсэн: 2739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.