Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГЕГ-т ажиллалаа

2023-02-11 15:20:22

Боомтын сэргэлтийн хүрээнд Гаалийн байгууллага бүрэн цахимжлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ГЕГ-т ажиллалаа.

ГЕГ-ын дэргэд цахим удирдлагын төвийг шинээр байгуулж тус төвтэй харьяа байгууллагын 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерын системийг бүрэн холбожээ.

Мөн ГЕГ-т олон улсын жишигт нийцсэн лаборатори ашиглалтад орсон байна.

БНХАУ-д экпортолж буй бараа бүтээгдэхүүнд хийсэн манай улсын Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг тус улс хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдлээ. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГЕГ-т ажиллалаа   
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй