Шууд Chart

“Морин хуур-35” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өндөрлөлөө

2023-02-13 10:16:09

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-35” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өчигдөр боллоо.

Улсын филармонийн концертын их танхимд болсон уг шалгаруулалтад мэргэжлийн, нийтийн, рок поп, хүүхдийн гэсэн дөрвөн төрөлд нийт 202 бүтээл өрсөлдсөн юм.

Өчигдрийн шалгаруулалтын ерөнхий шүүгчээр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Морин хуур” наадмын хошой тэргүүн байрын шагналт, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, Т.Сэр-Од, шүүгчээр Улсын филармонийн ерөнхий удирдаач Шүүгч: Д.Нямдаш, Соёлын төв өргөөний захирал, дуучин Д.Ариунбаатар, төгөлдөр хуурч, хөгжмийн сургалттай “Four goodness” сургуулийн үүсгэн байгуулагч, Т.Пүрэвсүх, Богд хааны ордон музейн захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар ажилласан юм.

Сонирхуулахад, гала тоглолт буюу эцсийн шалгаруулалт энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур-35” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өндөрлөлөө   
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй