Шууд Chart

Гэмт хэргийн шинжтэй дуудлага 12 хувиар буурчээ

2023-02-13 13:27:02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл болон урьдчилан сэргийлэх хүрээнд хийж байгаа ажлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 14,403 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 0.6 хувиар буурсан. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй дуудлага 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 7.5 хувиар буурсан бол зөрчлийн шинжтэй дуудлага 0.9, зам тээврийн осол 22 хувиар өссөн байна” гэв.

Мөн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гурван хувиар буурсан ч Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өссөн аж. Түүнчлэн эргүүл гурван ээлжээр ажиллаж байгаа бөгөөд зах, худалдааны төвийг зорьсон хөдөлгөөний нягтаршил их байгааг онцолж байв.


Гэмт хэргийн шинжтэй дуудлага 12 хувиар буурчээ  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй