![](/uploads/202302/news/thumb/a4e06905c6b353f320de3c72ca016281_x3.jpg)
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 52, аврах ажиллагааны хоёр, нийт 54 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 84 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос гурван иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш нэгдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 273, аврах ажиллагааны 36, малын гоц халдварт өвчний нэг, нийт 310 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн дуудлагатай харьцуулахад 13.2 хувиар буурсан үзүүлэлттэй” хэмээв.
Мөн холбогдох байгууллагууд хамтран нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 12,634 толгой адуу гаргаж, 305 албан мэдэгдэл өгч ажиллажээ.
НОБГ: 87 иргэнийг авран хамгааллаа | ||
Үзсэн: 396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.