
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, дүүргээс санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 800 оролцогч оролцож байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос 374 оролцогч, орон нутгаас 426 оролцогч байгаа юм. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй оролцогч байгаа бөгөөд насны хувьд дундаж нас 37 бол хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад нь 89 настай байна.
Хүйсээр авч үзвэл хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцгчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь бакалаврын боловсролтой, 28 хувь нь бүрэнд дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магитср болон түүнээс дээш боловсролтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид юм.
Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.
“Зөвлөлдөж шийдье” Зөвлөлдөх уулзалтад 800 оролцогч оролцож байна | ||
Үзсэн: 364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.