![](/uploads/201307/news/thumb/0e271003401bc7ca267ab302c46e7e8e_x3.jpg)
Зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд дэлгэгдэх бөгөөд өнөөдөр 18.00 цагт нээлтээ хийх гэж байна. Зураач гурав дахь бие даасан үзэсгэлэндээ 25 бүтээлээ дэлгэхээр болжээ.
Ж.Болортүвшин “Өдрийн тэмдэглэл I”-ийг 2007 онд, “Өдрийн тэмдэглэл II”-оо 2010 онд хүргэж байсан. Түүнчлэн тэрбээр дотоод, гадаадын 23 хамтарсан үзэсгэлэнд оролцсоны дотор 2012 оны Шанхайн 9-р Олон Улсын Бенальд шалгаран оролцож байсан юм.
Зураачийн бүтээл бүр нь тухайн үе, агшны мэдрэмж, сэтгэгдэл, бодлуудыг шингээдэг учраас үзэсгэлэнгүүдээ ийн нэрийджээ. Түүний өмнөх үзэсгэлэнгүүдийн зургууд хувь уран бүтээлчийн онцгой бөгөөд ганцаардмал ертөнцийг голдуу тусгасан шинжтэй байсан бол энэ удаагийн үзэсгэлэнгийн ажлуудын цөөнгүй хэсгээс хувийн амьдралд орсон өөрчлөлт, хөдөлгөөнүүд анзаарагдана.

Тэрбээр СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн театрын зураачийн ангийг 2003 онд төгсчээ. Мэргэшсэн чиглэлээрээ 2003-2010 онд УДЭТ-д ажиллаж, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Солиотой жүжиг” , “Эхнэрээ зээлээч”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Аюултай туршилт” жүжгийн тайзыг урлажээ.
![](/uploads/assets/image/e0fc672af2ee450big(1).jpg)
“Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.