Шууд Chart

Монгол морио онцолсон “Хөх уяач” цуврал нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэллээ

2023-02-14 12:22:32

“Хүлгийн төвөргөөн” энтертайнмент, “ТМ” телевизийн хамтын бүтээл “Хөх уяач” реалит цуврал нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэллээ.

Хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд монгол, эрлийзээр ялгагддаг болсон. Хурдны чанарт нь илүү анхаарахын тулд уяачид морьдоо маш ихээр эрлийзжүүлж байна. Тэгэхээр адуу малаа бэлчээрээр адгуулж байгаа Монгол хөх уяач, Монгол морь хоёр ард үлддэг цаг ирсэн тул энэ байдлыг сэргээх үүднээс “Хүлгийн төвөргөөн” энтертайнментын захирал, аймгийн алдарт уяач Э.Энхбаяр санаачлан дээрх төслийг эхлүүлжээ.

Нэвтрүүлэгт аймгийн алдарт уяач цолтой есөн эрхэм монгол азарга, их насны морио уяж өрсөлдөж байгаа юм.  

Үзэгчид тус нэвтрүүлгээс оролцогчид морьдынхоо өвлийн уяаг хэрхэн хийдэг, ямар тэжээл өгдөг, ямар ажил хийдэг, хэн нь уяаны ямар онцлогтой байна вэ зэргийг мэдэх боломжтой аж.

Уяачид 40 хоног мориндоо ажил хийсний дараа буюу шинийн 5-нд уясан хүлгээрээ хоорондоо уралдаж, ялагчаа тодруулах нь ээ.

“Хөх уяач” реалит цуврал нэвтрүүлэг “ТМ” телевизээр бямба, ням гараг бүрийн 19:30 цагаас гарч байгаа бөгөөд ивээн тэтгэгч байгууллагаар “Agro feed”, manlai.mn, “Морьтон” эмнэлэг.   

Нэвтрүүлгийн санаачлагч Э.Энхбаяр, найруулагч О.Баатархүү, ерөнхий редактор У.Баярсайхан, хөтлөгч Ц.Дуня, зураглаач Д.Нацагдоо, Л.Мөнх-Эрдэнэ, Ц.Цогтсайхан, Т.Амартүвшин, жолооч Д.Мандах, О.Буяннэмэх, АЗА Б.Наранчимэг, менежер Ц.Аззаяа, эвлүүлэгч Л.Отгонзориг, О.Баатархүү, эфирийн найруулагч П.Сүхбаатар, Т.Рэнцэн, тайлбар уншсан Г.Алтанбагана, Ганболд нар ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол морио онцолсон “Хөх уяач” цуврал нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэллээ  
Үзсэн: 1960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй