Шууд Chart

Цагдаагийн байгууллагад олон улсын чанарын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна

2023-02-14 13:09:58

Гэрээг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар байгуулав.

Цагдаагийн байгууллага дээрх олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгууллагын ил тод байдал, эрх мэдэл, чиг үүрэг, хариуцлагын тогтолцоо сайжирч, үргүй зардал буурна. Ажлын үр дүнтэй арга барил нэвтэрч цаг хугацаа, төсөв хөрөнгө, боломжит нөөцийг хэмнэж, бүтээмж нэмэгдэнэ. Алба хаагч, ажилтны хувьд өөрийн ур чадвар, мэдлэгийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн иргэдийн хүсэж буй чанарт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай, бодитой хүргэж, мэдээлэл алдагдах, устах, халдлагад өртөх эрсдэлээс хамгаалагдах зэрэг ач холбогдолтой юм.


Цагдаагийн байгууллагад олон улсын чанарын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй