
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлиийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яаманд очиж, Элчин сайд Зафер Атештай уулзан, эмгэнэл илэрхийллээ.
Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтиийн улмаас олон мянган хүний амь нас эрсэдсэн. Туркийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, нийслэлийн зүгээс хандивын аяныг эхлүүлээд байгаа бөгөөд газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдэд бага ч гэсэн сэтгэлийн дэм болно гэдэгт итгэж буйгаа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан илэрхийлэв. Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудад олон тооны байр, сууц нуран унасан бөгөөд нэн шаардлагатай иргэдэд дулаан байр хэрэгтэй байгааг Элчин сайд Зафер Атеш хэлсэн юм.
Тиймээс 100 монгол гэр хандивлахаар зохион байгуулж байгаа хандивын аяныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын алба, НЗДТГ болон харьяа газар, хэлтсийн ажилтан албан хаагчид, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаар болсныг дуулгав. Туркийн ард түмэнд зориулж буй нийслэлүүдийн хандивыг энэ долоо хоногт багтаан гамшигт нэрвэгдсэн иргэдэд илгээх юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Туркийн ард түмэнд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаа илэрхийллээ | ||
Үзсэн: 355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.