Шууд Chart

Г.Сарангэрэлийн шүүх хурал дахин хойшиллоо

2014-07-17 09:14:38

Хар тамхи хэрэглэж, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт шүүгдэгчээр татагдсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 07-нд болох тов зарлагдсан байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгчдээс татгалзсаны улмаас шүүх хурлыг хойшлуулахад хүрсэн.

Мөн энэ үеэр шүүгдэгчдийг дараагийн шүүх хурал болтол буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд  шүүх ажиллагаанд нөлөөлөл үзүүлж болзошгүй гэсэн шалтгаанаар урьдчилан хорих 461-р ангид хорих шийдвэр гаргасан юм.
 
Тэгвэл тэднийг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд  хаалттай эхэлсэн ч  Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэрэгтэй танилцаагүй учир хойшлуулах хүсэлт гаргажээ.
 
Шүүх бүрэлдэхүүн Г.Сарангэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 28-ны өдрийн 13.00 цаг хүртэл дахин хойшлуулсан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Г.Сарангэрэлийн шүүх хурал дахин хойшиллоо  
Үзсэн: 1644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй