Тель-Авив хотод (Израиль) жүдо бөхийн Их дуулга тэмцээн өчигдөр эхлэв. Тэмцээнд 55 орны 400 жүдоч өрсөлдөж буй бөгөөд Монголоос дараах тамирчид багтсан юм.
Эрэгтэй
60 кг – Э.Сумьяабазар, Б.Сүхбат
66 кг – Л.Өнөболд
73 кг – Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг – Г.Болор-Очир, Б.Батболд
90 кг – Г.Алтанабагана, Г.Пунцагцэрэн
+100 кг – О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
48 кг – Г.Наранцэцэг
52 кг – М.Нандин-Эрдэнэ
57 кг – О.Оюунчимэг
63 кг – Д.Есүй
70 кг – Б.Ням-Эрдэнэ, Б.Баасанжаргал
78 кг – О.Хүслэн
+78 кг – Д.Номинзул
Сонирхуулахад, Тель-Авив Их дуулгад АНЭУ ганцхан тамирчин оруулсан нь эмэгтэй 57 кг-ын Б.Алтанцэцэг байна.
Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд 55 орны 400 жүдоч өрсөлдөж байна | ||
Үзсэн: 379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.