Гүйлтийн цанын 43 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нээс ирэх гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно.
Тус тэмцээнд манай улсаас “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Батмөнхийн Ачбадрах, Ариунсанаагийн Энхтуул болон ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг гэсэн гурван тамирчин дасгалжуулагч Б.Баттулгын хамт өчигдөр эх орноосоо морджээ.
Планика хот нь 2018 онд олон улсын цанын холбоо (FIS)-ны 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж ялалт байгуулснаар ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан юм.
Гүйлтийн цанын гурван тамирчин ДАШТ-д оролцоно | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.