Шууд Chart

Сайд Х.Болорчулуун БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзжээ

2023-02-17 13:08:46

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, мал эрүүлжүүлэх хөтөлбөр, Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй дээр дурдсан чиглэлд анхаарал хандуулан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

БНХАУ-ын хувьд нийт 14 хөрш улстай хиллэдэг 10 боомтыг цар тахлаас хойш хэвийн үйл ажиллагаатай болгосны хоёр нь Монгол Улстай хиллэдэг.

Мөн өчигдрөөс эхлэн дахин нэг боомтын үйл ажиллагаа хэвийн ажиллахаар болж байна. Энэ нь найрсаг харилцаатай, мөнхийн хөрш Монгол Улстай харилцах харилцааг БНХАУ-ын талаас онцгойлон авч үзэж байгаагийн илрэл болж байгааг Элчин сайд тэмдэглэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сайд Х.Болорчулуун БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзжээ   
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй