Шууд Chart

Ардчилсан нам “Анхан шатаа сонсох цаг”тай боллоо

2010-01-13 21:07:44

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан нам 2010 оныг “Анхан шатаа сонсох жил” болгон зарлаж, эхний ажлуудаа амжилттай зохион байгуулаад байна. Энэ ажлын эхлэл болгож намын удирдлагууд Төв аймагт очиж анхан шатны нэгжийн удирдлагуудтай уулзсан бол уг ажлынхаа үргэлжлэл болгож Ардчилсан нам сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт “Анхан шатаа сонсох цаг”-тай болжээ.  Энэ өдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ЕНБД Д.Эрдэнэбат болон намын бусад удирдлагууд 21 аймгийн Ардчилсан намын дарга удирдлагуудтай нэгдсэн  телефон  хурал хийхээр болжээ. Хурлаар Ардчилсан намын 2010 онд хэрэгжүүлэх үндсэн зорилго болон өнөөгийн байдал, хөдөө орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдал, өвөлжилтийн байдлын талаар ярилцаж, санал бодлоо солилцох гэнэ. Хурал сар болгоны хоёрдох долоо хоногт уламжлал болгон зохиогдох бөгөөд ингэснээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа намын удирдлагуудтай хамтран ажиллахад улам ойр дөт болох ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.

АРДЧИЛСАН НАМЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЭВ

Нийтэлсэн: Б.Багабанди

Ардчилсан нам “Анхан шатаа сонсох цаг”тай боллоо  
Үзсэн: 1450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй