Шууд Chart

Харь гарагийн амьтдыг зурсан байжээ

2014-07-17 11:05:18

Арван мянган жилийн түүхтэй Энэтхэгийн агуйн зурагт хүн дүрст амьтан, нисдэг биет зэргийг дүрсэлсэн байсныг археологичид олж тогтоожээ. 

Энэхүү өвөрмөц олдворыг Энэтхэгийн Чхаттисгарх мужийн Чарама дахь агуйгаас олж илрүүлсэн байна. Судлаачид нээлтээ Энэтхэгийн одон орон судлалын төвд танилцуулах бөгөөд он удаан жил хадгалагдсан зургууд хуучирч, өнгө алдсан байгаа ажээ.

Археологич Бхагатын ярьснаар балар эртний үед харь гарагийн амьтад дэлхийд айлчилсан байж магадгүй гэнэ. Гэхдээ эрт үед хүмүүс одоогийнхтой адил харь гарагийн амьтдыг төсөөлөн зурдаг байсныг нотолсон нь хамгийн чухал нээлт болжээ.

Нутгийн оршин суугчид эртний “Рохела” хүмүүс тэнгэрээс буугаад эх дэлхийд хэзээ ч эргэж ирээгүй хэмээх домгийг ярьдаг байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Харь гарагийн амьтдыг зурсан байжээ   
Үзсэн: 1782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй