Шууд Chart

Усан туулай жилийн сар шинийн барилдаанд таван аварга хүч үзэж байна

2023-02-19 12:30:36

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тус барилдааны зүүн, баруун талыг Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь, зүүн талын тэргүүн магнайг улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс нар магнайлан хүч үзэж байна.

Энэхүү барилдаанд улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Сүхбаатарын Мөнхбат, Оргихын Хангай, улсын арслан Цэдэвийн Содномдорж, Энхтөгсийн Оюунболд, Баярсайханы Орхонбаяр нар дагавар магнайд гарч барилдаж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Усан туулай жилийн сар шинийн барилдаанд таван аварга хүч үзэж байна   
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй