Шууд Chart

ӨМӨЗО-ны залуу бөх С.Төмөрбаатар даян аварга Н.Батсуурьд өвдөг шороодлоо

2023-02-19 13:31:46

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Нэгийн даваанд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу бөх Соёлтын Төмөрбаатарыг даян аварга Н.Батсуурь амлан авч, өвдөг шороодууллаа.

С.Төмөрбаатар 1996 онд Шилийн гол аймагт төрсөн бөгөөд 2017, 2018, 2019 онд  Монголд ирж, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ӨМӨЗО-ны залуу бөх С.Төмөрбаатар даян аварга Н.Батсуурьд өвдөг шороодлоо  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй