Шууд Chart

Гаалийн байгууллага сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ

2014-07-17 12:32:06

Гаалийн ерөнхий газрынхан 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан эхний хагас жилийн ажлын үр дүнгээ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нэг гаалийн газар, хороонд 2-оос дээш жил ажилласан улсын байцаагч ажиллагсдын 75 хувийг бүрдүүлж байсан тул сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ.

Ийм зохион байгуулалтын үр дүнд импорт өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан байхад гаалийн орлого 70.8 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өсчээ. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны шат дараалал цөөрсөн, мэдээлэл ил тод болсон, гаальчид хариуцлагатай болсон гэж ГЕГ-ынхан дүгнэж байна. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гаалийн байгууллага сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ   
Үзсэн: 1296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй