XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Тус барилдааны зүүн, баруун талыг Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь, зүүн талын тэргүүн магнайг улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс нар магнайлан хүч үзэж байна.
Энэхүү барилдаанд улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Сүхбаатарын Мөнхбат, Оргихын Хангай, улсын арслан Цэдэвийн Содномдорж, Энхтөгсийн Оюунболд, Баярсайханы Орхонбаяр нар дагавар магнайд гарч барилдаж буй.
Өчигдөр эхний хоёр даваа явагдсан билээ.
Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.