
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Тус барилдааны үеэр “Улаанбаатар хивс” ХХК-ийн хамт олон уламжлал ёсоор “Цахиур хагалах бөх”-өөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн арслан Я.Бумбаярыг нэрлэжээ.
Уг шагналд 1000 ам.доллар дагалдах бөгөөд энэ сарын 24-нд “Улаанбаатар хивс” ХХК-ийн байрандаа гардуулах аж.
Сонирхуулахад, дээрх шагналыг дараах бөхчүүд (Тухайн үеийн цолоор нь бичив) хүртэж байв.
Улсын заан И.Доржсамбуу 2003 он
Цэргийн заан Т.Амартүвшин 2004 он
Улсын начин Ду.Батбаяр 2005 он
Аймгийн арслан Б.Соронзонболд 2006 он
Аймгийн арслан Н.Ганбаатар 2007 он
Аймгийн арслан Ш.Жаргалсайхан 2008 он
Аймгийн арслан Ц.Содномдорж 2009 он
Цэргийн арслан Ч.Санжаадамба 2010 он
Аймгийн арслан Ж.Чулуунбат 2011 он
Аймгийн арслан Б.Пүрэвсайхан 2012 он
Аймгийн арслан Н.Батсуурь 2013 он
Аймгийн арслан О.Хангай 2014 он
Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар 2015 он
Аймгийн арслан Н.Жаргалбаяр 2016 он
Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд 2017 он
Аймгийн арслан Б.Даваа-Очир 2018 он
Аймгийн арслан Х.Цогтгэрэл 2019 он
Аймгийн арслан Я.Бумбаяр цахиур хагалах бөхийн шагнал хүртэнэ | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.