Шууд Chart

Даян аварга Н.Батсуурь улсын аварга О.Хангайг амаллаа

2023-02-20 17:47:51

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны долоогийн даваа эхлэх гэж байна.

Энэ даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурь Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангайг амлаж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл нар туналаа.

Хоёр аварга хүч үзэх гэж байгаа нь бөх сонирхогчдод маш сонирхолтой байгаа нь мэдээж.

Сонирхуулахад, улсын заан Б.Бат-Өлзийгөөс бусад нь сар шинийн барилдаанд түрүүлж байгаагүй билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Даян аварга Н.Батсуурь улсын аварга О.Хангайг амаллаа   
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй